МЭНДЧИЛГЭЭ

     Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.

ДОНДҮВЛИН ХИЙД

2026-06-01. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16.

Наран ургах шингэх: 04:57-20:43. Үс засуулбал: Өвчин ирэх муу тул цээрлэвэл зохилтой. Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр. Билгийн тооллын зуны эхэн өлзийт харагчин могой сарын хуучны 16 ны өдөр. Нэг цагаан мэнгэтэй, төмөр суудалтай, дүвзий 17 жэдзий 17 одтой, улаан морь өдөр. Идэрийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага төрөн түгэхүй. Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40) болой. Нохой жилтэй хүмүүний сүлд өдөр. Бар, нохой жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд чих, өвчүү, эрүү, хөлийн эрхий хуруунд орших болой. Энэ өдөр хишиг даллага авахуулах, хурим хийх, бэр гуйх, инж өгөх, эе, эвээ ололцох, хамтын хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, хурал зөвлөгөөн хийх, андгай тангараг өргөх, гэр бүрэх, малын зан үйл хийх, нүүдэл хийх, эмч залах, өвчин засах, эм тан найруулах, худалдаа наймаа хийх, шинэ хувцас өмсөх, угаал рашаан хийх зэрэг үйлд сайн. Мод огтлох, тарих, газар хөндөх, зарга заалдах, хүүхэд хөлд оруулах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 9906-8036