МЭНДЧИЛГЭЭ
Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.
ДОНДҮВЛИН ХИЙД
2026-09-12. Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1.
Наран ургах шингэх: 06:25-19:12.
Үс засуулбал: Нас ахар болох муу тул цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр.
Билгийн тооллын намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 1 ний өдөр. Зургаан цагаан мэнгэтэй, шороо суудалтай, дүвзий 11 жэдзий 12 одтой, шарагчин үхэр өдөр. Үл тохирохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага авахуй. Өдрийн сайн цаг бар (03:40-05:40), туулай (05:40-07:40), могой (09:40-11:40) бич (15:40-17:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Үхэр жилтэй хүмүүний сүлд өдөр. Могой, тахиа жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Хулгана, гахай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд хөлийн эрхий хуруунд орших болой.
Энэ өдөр насны бүтээл хийлгэх, газрын ам боох, замд гарах, дарханы үйл эхлэх, худалдаа наймаа хийх, өвчин эмнэж эхлэх, адуун сүрэг салгах, малын зан үйл хийх, тангараг буцаах, ажил үйлсийн саад тотгор арилгах гүрэм хийлгэх зэрэг үйлд сайн.
Аливаа юманд нэр өгөх, газар хөндөх, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.
Холбоо