МЭНДЧИЛГЭЭ

     Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.

ДОНДҮВЛИН ХИЙД

2026-03-06. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18.

Наран ургах шингэх: 07:24-18:43. Үс засуулбал: Эд, малын гарлага гарах муу тул цээрлэвэл зохилтой. Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр. Билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын хуучны 18 ны өдөр. Долоон улаан мэнгэтэй, огторгуй суудалтай, дүвзий 12 жэдзий 13 одтой, шарагчин туулай өдөр. Үл тохирохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага өтлөх үхэхүй. Өдрийн сайн цаг: хулгана (23:40-01:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) морь (11:40-13:40) хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40) болой. Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр. Хонь, гахай жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд гарын алга, бөгс хасанд орших болой. Энэ өдөр багш дээдэст бараалхах, гарагийг тахих, гал тахиулах, огторгуйн үүд сахих, ажил алба хүлээж авах, өчиг тангараг өргөх, хууль цааз гаргах, батлах, замд гарах, хувцас эсгэх, эм тан найруулах, адуу сургах, гэмтнийг шийтгэх зэрэг үйлд сайн. Хэншүү гаргах, нохой авах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 9906-8036