МЭНДЧИЛГЭЭ

     Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.

ДОНДҮВЛИН ХИЙД

2026-10-16. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 6.

Наран ургах шингэх: 07:12-18:03. Үс засуулбал: Өнгө зүс сайжрах сайн. Барилдлага: Идэрийн барилдлагатай өдөр. Билгийн тооллын намрын адаг шар нохой сарын шинийн 6 ны өдөр. Найман цагаан мэнгэтэй, огторгуй суудалтай, дүвзий 17 жэдзий 18 одтой, харагчин гахай өдөр. Идэрийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага тийн мэдэхүй. Өдрийн сайн цаг үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40) хонь (13:40-15:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр. Хонь жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд гуя, зүрх, хацарт орших болой. Энэ өдөр багш дээдэст бараалхах, номын авшиг авах, огторгуйн үүд сахих, сан, даллага авахуулах, эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, замд гарах, өвчин эмчилж эм тан ууж эхэлбэл эмэнд хүч орж Оточ бурханы рашаан хүртсэн мэт болох, хариулга гүрэм дором уншуулах зэрэг үйлд сайн. Бэр гуйх, газар хөндөх, зураг дүрс сийлэх, нохой авах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 9906-8036