МЭНДЧИЛГЭЭ

     Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.

ДОНДҮВЛИН ХИЙД

2026-07-18. Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 4.

Наран ургах шингэх: 05:12-20:45. Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжрах сайн. Барилдлага: Түлэхийн барилдлагатай өдөр. Билгийн тооллын зуны сүүл хөхөгчин хонь сарын шинийн 4 ний өдөр. Найман цагаан мэнгэтэй, шороо суудалтай, дүвзий 9 жэдзий 10 одтой, харагчин могой өдөр. Түлэхийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага сансар. Өдрийн сайн цаг үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40) хонь (13:40-15:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Үхэр жилтэй хүмүүний сүлд өдөр. Үхэр, тахиа жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Хулгана, гахай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд орших болой. Энэ өдөр насны бүтээл хийлгэх, эм тан залах, өвчин засаж эм тан уувал Оточ бурханы рашаан хүртсэн мэт эм танд хүч орох, рашаанд орох, сан тавиулах, газрын ам боох, лус тахиулах, худ анд болох, нүүдэл хийх, өр барагдуулах, угаал үйлдэх, ажил үйлсийн саад тотгорыг арилгах гүрэм хийлгэх, тангараг буцаах зэрэг үйлд сайн. Замд гарах, байшингийн суурь тавих, зарга заалдах, мод огтлох зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 9906-8036